Олон хүнд нэрнээсээ ойлгомжтой биз ээ. Энд Word, Excel програмуудын макро болон вебд суурилсан хувиргагчийг оруулсан болно. Бас нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр PowerPoint програмын макро кодыг нэмж орууллаа.

Энэхүү хувиргагч нь "Must Have" буюу "заавал байх" ангилалд хамаардаг юм шүү.

Үнэхээр фонт танигдахгүй байхын гачлан хэнд ч, хэзээ ч тохиолдож болно. Тийм үед монгол гарын драйвер суулгахгүйгээр /монгол гарын драйвер хэрэглэхгүй байхыг зөвлөж байна/ тэрхүү текстийг таниулах ганц арга нь кодчилолыг нь хувиргах юм.

Монгол залуусын маань хийсэн ийм хувиргагчид байдаг ба харин би өөртөө хэрэглэхээр, өөртөө амар, ойлгомжтой байхыг бодож нэлээд өөрчилсөн бас шинээр бичсэн юм. Мөн үүнийг GitHub дээрх mongolian-unicode-converter агуулахт нээлттэй байрлуулав.

2019 онд оруулсан нэмэлт Хэрэв уг хувиргагч нэмэр болохгүй буюу текстийн кодчилол огт мэдэгдэхгүй эсвэл зүгээр л дан текст хувиргах үед Universal Cyrillic decoder хувиргагчийг ашиглаарай.

Word

Хувиргалтын кодыг Word програмын макрод суулгах:

  1. "Alt+F8" товчлуурын хослолыг дарж "Macros" цонхыг нээнэ
    зураг
  2. "Macro name" талбарт "Mongolian_Unicode_Converter" гэж бичээд "Create" товчлуурыг дарж макротой ажиллах туслах програмыг нээнэ
    зураг
  3. "Mongolian Unicode Converter for Word" файл дахь кодыг уг програмын цонхонд хуулна
  4. "Ctrl+S" буюу хадгалах команд өгнө.

Кодыг ажиллуулах:

  1. "Alt+F8" эсвэл "View/Macros" командыг өгнө
  2. Шаардлагатай командаа сонгоод "Run" товчлуурыг дарна
    зураг
  3. Хувиргалт дууссаныг мэдэгдэх
    зураг

Excel

Excel програмын макро нь тухайн файлдаа хадгалагдаж явдагаараа онцлогтой. Иймээс файлыг нээгдэх үед макро кодыг идэвхжүүлэх эсэхийг асуудаг.

зураг

"Options..." товчлуур дээр дарж

зураг

сонголтыг хийснээр файл дахь макро ажиллах боломжтой болно.

Одоо уг хувиргагчийг ажиллуулахын тулд хувиргалт хийх нүднүүдээ сонгоод "Alt+F8" товчлуурнуудын хослолыг дарна.

зураг

Нээгдэх цонхноос шаардлагатай хувиргалтаа сонгоод "Run" командыг өгнө.

зураг

Хувиргалт дууссаныг мэдээлнэ.

Хэрэв урьд нь ажиллаж байсан эсвэл шинээр үүсгэсэн excel файлдаа уг макрог нэмэхийг хүсвэл энэхүү багцад байгаа "Mongolian Unicode Converter for Excel" файл дахь кодыг Word-ынхтэй адилаар оруулна.

PowerPoint

Нэг хэрэглэгчийн хүсэлтээр үүнийг нэмлээ.

ASCII кодыг Unicode руу хувиргана. Мөн сонгож идэвхжүүлсэн текстийг л хувиргахаар бичлээ. Өөрөөр хэлбэл, хувиргах текстээ сонгож идэвхжүүлсэн байх шаардлагатайг анхаараарай.

Sub unicode_converter()

' Mongolian Unicode Converter for Microsoft PowerPoint
' Author: Galaa
' Web: http://galaa.mn/
'
' Converts ascii to unicode

Dim n As Long
n = ActiveWindow.Selection.TextRange.Length
If n = 0 Then
MsgBox ("No Text Selected!")
Else
Dim text As String
For Each c In ActiveWindow.Selection.TextRange.Characters
acsii_code = AscW(c)
Select Case (acsii_code)
Case 168
text = text + ChrW(1025)
Case 170
text = text + ChrW(1256)
Case 175
text = text + ChrW(1198)
Case 184
text = text + ChrW(1105)
Case 186
text = text + ChrW(1257)
Case 191
text = text + ChrW(1199)
Case 192 To 255
text = text + ChrW(acsii_code + 848)
Case Else
text = text + c
End Select
Next
ActiveWindow.Selection.TextRange.text = text
MsgBox "Convertion complete."
End If

End Sub

Web

Интернэт хөтчөөр дамжин ажиллах учраас ямар ч үйлдлийн систем дээр ашиглагдана. Жава скриптийг нь html файлын дотор хийж өгсөн тул ердөө ганцхан файл.
Хуудасны зүүн талын цонхонд танигдахгүй байгаа текстээ хуулаад товчлуурыг дарахад баруун талын цонхонд хувиргагдсан текст гарч ирнэ.