Positron IDE дээр өөрчилдөг тохиргоонуудаас
Өгөгдлийн ухаанд зориулсан, R болон Python хэлүүдийг дэмждэг Positron IDE дээр миний өөрчилдөг тохиргоонуудаас
Vertical Ruler
Positron нь VS Code дээр суурилсан тул editor.rulers тохиргоог дэмждэг. Ингэснээр кодын мөрийн уртыг хянах босоо шугам (ruler) харуулж болно.
- Ctrl+Shift+P товчлуур дар.
- Preferences: Open User Settings (JSON) гэж хайгаад гарч ирсэн илэрцийг сонго.
- settings.json файлд дараах түлхүүр-утгыг нэмнэ.
Энэ нь 80 дахь баганад босоо шугам харуулна. 80 гэсэн утга нь Quarto документын HTML гаралтыг PDF принтерээр A4 цаас дээр хэвлэхэд тохиромжтой.{ "editor.rulers": [80] }