MyWhoosh аппыг Ubuntu Linux дээр
MyWhoosh виртуал унадаг дугуйн аппликейшныг Ubuntu Linux дээр ажиллуулах
MyWhoosh виртуал унадаг дугуйн апп нь Linux тархацууд дээр ажиллах албан ёсны хувилбар байдаггүй. Иймд үүнийг Android юм уу Windows аппыг нь Linux дээр ажиллуулдаг аргуудын аль нэгээр ажиллуулна. Миний хувьд Lutris ашиглаж Windows аппыг ажиллуулах хувилбарыг туршсан нь амжилттай боллоо.
Манай эхнэр гэрт сул байсан Windows үйлдлийн системтэй лэптопыг ажил дээрээ хэрэглэх болсон буюу MyWhoosh апп ажиллуулах төхөөрөмжгүй болсон тул ийнхүү өөрийн лэптоп дээрээ үүнийг ажиллуулах арга эрэлхийлсэн билээ. Түүнчлэн гэрт буй бусад компьютерүүд мөн л Linux-тэй тул үүнээс өөр сонголт үгүй л дээ.
sudo apt install lutris
Lutris програмыг дуудаж ажиллуулна.
Lutris дотроос MyWhoosh аппыг хайж олоод, суулгах тушаал өгнө.
Lutris дотор суулгасан аппыг дуудаж ажиллуулна.

Bluetooth холболт асуудалгүй, гацалтгүй ерөнхийдөө маш хөнгөн ажиллаж байна.